Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудыг бүртгэж эхэлжээ

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудыг бүртгэж эхэлжээ

Энэ хичээлийн жилд зориулан наймдугаар сарын 28,29-нд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон билээ. 

Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах аж. 

Хичээлийн шинэ жилийг угтсан тус үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс /Хангарди ордны зургаан давхар/-т бүртгэж эхэлжээ. Үзэсгэлэн худалдааны байршил бүрд үсчин ажиллуулахын зэрэгцээ халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулан мөрдүүлэх юм.  




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө