Байгаль орчин аялал жуучлал /БОАЖ/-ын сайд Ц.Уртнасан нь “ажилчидтайгаа зүй бус харьцдаг” гэсэн утгатай мэдээлэл өнөөдөр /2021.08.23/ гарсан. Тус мэдээлэлд, “Алба, хэлтэс, газрын дарга нараа өрөөндөө дуудаад, “Миний үгээр явахгүй бол зайл”, “Амьдралыг чинь 3 секундэд шийднэ...9 секундэд шийднэ...30 секундэд шийднэ" хэмээн орилж чарладаг” хэмээсэн юм.
Тэгвэл тус мэдээлэлд БОАЖ-ын сайд Ц.Уртнасан дараах мэдээллийг өгөв. Тэрээр, “бодлого шийдвэр ярьж, энэ хүрээндээ эрүүл ухаалгаар мэтгэлцдэг, ажлаа сайжруулдаг болох хэрэгтэй байна. Өчүүхэн миний “өчүүхэн” эрх ашиг, нэр төр яах вэ!
- Жил бүр ангийн улиралд хэл ам татлаад салдаггүй аргаль, угалз гэх мэт амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэсэний төлөө
- Арга хэмжээ авхуулсан дарга, “арын хаалга”-аа хаалгуулж цэгцлүүлсэн хамсаатнууд нь нийлж, “захиалгат” мэдээ явуулжээ.
Цаашид ч ийм юм явах байх. Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй. Элдвийн яриа эхлүүлсэн ажилд саад болж чадахгүй ээ” хэмээжээ.