ЭМЯ: Улаанбаатарт 342, орон нутагт 1224 хүнээс халдвар илэрч, ДӨРВӨН хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 342, орон нутагт 1224 хүнээс халдвар илэрч, ДӨРВӨН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1566 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1224 нь орон нутагт
  • 342 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 10,928 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 10,011 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-6303
  • Хүндэвтэр-3542
  • Хүнд-898
  • Нэн хүнд-185 байна. 

Сүүлийн 24 цагт  1674 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас ДӨРВӨН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 902 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.