Өнөөдөр /2021.08.18/ ЭМЯ-аас Коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунг хийлгэх асуудлаар мэдээлэл хийсэн билээ.
Ингэхдээ хоёр тундаа хамрагдаад халдвар авсан хүмүүс гурав дахь тунгаа хийлгэх шаардлагагүй бөгөөд тус гуравдугаар тунд эхний ээлжид цагдаа, эмч, онцгой байдлын алба хаагч нарт сайн дурын үндсэн дээр хамруулахаар болсон юм.
Тус гуравдугаар тунг хийлгэсэн ч халдвар авахгүй байна гэсэн баталгаа байхгүй бөгөөд энэ нь зөвхөн манай улсад Дельта хувилбар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хийхээр болсон юм. Мөн дэглэмээ сайтар мөрдөхгүй бол халдвар авах магадлал хэвээр байгааг анхааруулсан төдийгүй энэ нь тухайн хүний дархлааны түвшингөөс хамаарна гэжээ. Гэсэн хэдий ч одоогоор аль ч вакцины үйлдвэрлэгчийн зүгээс гурав дахь тунг хийх талаар албан ёсны ямар ч зөвлөгөөг өгөөгүй байгаа юм.