Засгийн газрын долдугаар сарын 28-ны өдрийн хуралдааны үеэр ЭМЯ-ны сайд С.Энхболд “наймдугаар сардаа багтаан зорилтот бүлэгт коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийж” эхлэх талаарх төлөвлөгөөгөө танилцуулсан.
Тэгвэл цар тахлын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний баг тодруулбал, эмч, онцгой, цагдаагийн алба хаагчдыг өчигдрөөс эхлэн гурав дахь тунд хамруулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч С.Ууганбаяраас тодруулахад “Гуравдахь тунгийн талаар ЭМЯ 13.00 цагаас албан ёсоор мэдээлэл өгнө” гэв.