Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1582 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 1130 нь орон нутагт
- 452 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 9,393 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 8,272 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-5294
- Хүндэвтэр-3055
- Хүнд-848
- Нэн хүнд-196 байна.
Сүүлийн 24 цагт 1879 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас ТАВАН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 889 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.