ЭМЯ: Улаанбаатарт 318, орон нутагт 979 тохиолдол бүртгэгдэж, ДӨРВӨН хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 318, орон нутагт 979 тохиолдол бүртгэгдэж, ДӨРВӨН хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1298 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 318 нь Улаанбаатар хотод
  • 979 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1628 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 9051 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 7962 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,050
  • Хүндэвтэр- 2,985
  • Хүнд – 833
  • Маш хүнд - 183 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-ээс дээш насны ДӨРВӨН иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 884 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.