Сүүлийн өдрүүдэд орон нутагт шинээр бүртгэгдэх халдварын тоо нийслэлийг давах болсон. Тодруулбал, өчигдөр/2021.08.15/ Улаанбаатар хотод 290, орон нутагт 1010 хүнээс халдвар илэрсэн юм. Харин өнөөдөр нийслэлд 282, орон нутагт 779 тохиолдол бүртгэгдэв. Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр орон нутагт Дельта хувилбар тархсан талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл, сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна” гэжээ.
Мөн тэрбээр өөрийн твиттер хуудастаа:
R утга 1.1 болсон. Энэ хэвээр байвал ч сургууль, цэцэрлэг эхлэхэд ч хэцүү дээ pic.twitter.com/6cUZYxAFIF
— ХӨСҮТ Баттөр (@Battur23) August 15, 2021