Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1061 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын
- 779 нь орон нутагт
- 282 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 9102 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 8225 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-5018
- Хүндэвтэр-3009
- Хүнд-868
- Нэн хүнд-207 байна.
Сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 880 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.