Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх Тавантолгой нүүрсний ордод гүйцэтгэж буй Хишиг арвин ХХК-ийн 100 гаруй ажилтан өнөөдөр /2021.08.14/ хоолны хордлогод орсон байна.
Улмаар тус ажилчдаас шинжилгээ авч, Өмнөговь аймагт шинжлэх гэсэн боловч тус аймагт үер бууж, лаборатори нь усанд автаж ажиллах боломжгүй болсон тул шинжилгээг Улаанбаатар хотод авчирч байгаа ажээ. Мөн хордлогод орсон зарим иргэдийн биеийн байдал хүндэвтэр байгаа талаар эх сурвалж мэдээллээ.