ЭМЯ: Улаанбаатарт 451, орон нутагт 950 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 451, орон нутагт 950 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас барлаа

ЭМЯ-аас сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1402 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын тоог дотор нь задлавал:

  • 451 нь Улаанбаатарт
  • 950 нь Орон нутагт
  • 1 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байна.

Мөн хугацаанд 1679 хүн эдгэрчээ. Одоо халдварын улмаас 9080 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол, 8372 хүн гэрийн ажиглалтад байна.  

Сүүлийн 24 цагт халдварын улмаас нэг иргэн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 872 болж байна. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ЭМЯ