Хүн амын дийлэнх хувиа “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулсан Израиль улс дахин шинэ дэгдэлттэй тэмцэж байгаа билээ. Тус улсын ЭМЯ-ны мэдээлснээр вакцины бүрэн хийлгэсэн ч халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь 50-аас дээш насны иргэд байсан аж. Иймээс Засгийн газраас өндөр настай иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, болгоомжтой байхыг анхааруулжээ.
Тус улсад коронавирусийн Дельта хувилбараар өвдсөн тохиолдол сүүлийн саруудад нэмэгдэж буй. Тиймээс өнгөрсөн сараас эхлэн ахмад настай, архаг хууч өвчтэй иргэдэд “Pfizer” вакцины гурав дахь тунг санал болгож эхэлсэн юм. Хэдий АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх төв албан ёсоор “Pfizer” вакцины гурав дахь тунд зөвшөөрөл олгоогүй хэдий ч Израиль 600 мянга гаруй ахмад настанд гурав дахь тунг хийсэн байна.
Тус улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 7668 тохиолдол батлагджээ.
Эх сурвалж: TimesofIsrael