ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1453 тохиолдол батлагджээ. Тодруулбал:
- Улаанбаатар хотод-343
- Орон нутагт-110 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 177,624 болов.
Халдварын улмаас 8,886 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь
- Хөнгөн-5111
- Хүндэвтэр-2773
- Хүнд-815
- Нэн хүнд-187 хүн байна.
Сүүлийн 24 цагт 1960 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 61-ээс дээш насны хоёр хүн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 871 боллоо.