ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Өнөөдөр нийслэл хотод Ковидын халдвараар нас баралт бүртгэгдээгүй. Орон нутаг дельта хувилбарын тархалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Орон нутагт мөн нийслэл хотыг бодвол халдварын дэглэмийн ойлголт харьцангуй бага байна. Үүнээс болж ойрын үед халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа. Ховд аймагт болсон даншиг наадмаас болж халдвар нэмэгдэж эргээд өдөрт 100-аас дээш тохиолдол нэмэгдэж байна. Баян-Өлгий аймгийн нийт хүн амын дархлаажуулалтаар хамгийн бага хувийг эзэлж байгаа. Мөн үүнээс болж Баян-Өлгийд халдвар маш эрчимтэй нэмэгдэж байна.
Гаднаас ирж байгаа вакцинд хамрагдсан хүмүүсийн гэрээр долоо хоног, вакцингүй иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Харин гаднаас ирсэн хүмүүсээс дельта плас хувилбар илрээгүй. Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10 хувьд нь мутацийг илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Нийт шинжилгээний 11 хувьд дельта вирус илэрсэн. Одоогоор дельта хувилбараар өвдсөн хүмүүс тийм хүнд байсан юм байхгүй" гэсэн юм.