Япон улсын Нагоя хотын дарга Олимпын алтан медаль хүртсэн тамирчны медалийг хазаж буй зураг, бичлэг цахим сүлжээнд тарж, иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд байгаа аж.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн софтболын шигшээ багын тэмцээнд Япон улсын баг АНУ-ыг хожиж алтан медаль хүртсэнээр уг явдлыг тэмдэглэх ёслолын үеэр шигшээ багийн тамирчин Миу Готогийн төрөлх хотын дарга болох 72 настай Такаши Кавамурад алтан медалиа зүүлгэсэн боловч тэрбээр маскаа тайлж медалийг хазаж буй нь тамирчныг хүндлээгүй явдал гэж үзэхийн зэрэгцээ Ковидын дэглэмийг үл тоомсорлосон хэмээн ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тиймээс тус алтан медалийг Олимпын хорооноос солихоор болжээ.
Энэхүү үйлдэлд хотын удирдлагуудад иргэдийн 7000 гаруй гомдол ирсэн бөгөөд тус үйлдэлдээ тэрбээр, “Би Нагоя хотын даргын албан тушаалыг мартаж, туйлын зохисгүй үйлдэл хийсэн байна. Тиймээс тамирчны медалиа солих сэлгээний мөнгийг төлөхийг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.
Олимпын наадамд медалиа хазах нь нийтлэг зүйл боловч ихэвчлэн ялагчдад өөрсдөд нь зориулагдсан байдаг билээ.
Эх сурвалж: BBC
Japan’s Miu Goto will have her #Tokyo2020 gold medal replaced with a fresh one following an outcry on social media after the mayor of her hometown put it between his teeth https://t.co/qPwXa6bvf8 pic.twitter.com/Jq2PJGiZ7U
— Reuters (@Reuters) August 13, 2021