Японы боомтод хөлөг онгоц осолдож, хоёр хуваагдсаны улмаас газрын тос алдагджээ

Японы боомтод хөлөг онгоц осолдож, хоёр хуваагдсаны улмаас газрын тос алдагджээ

Панамын бүртгэлтэй хөлөг онгоц Японы хойд боомтод осолдож, хоёр хуваагдсаны улмаас газрын тос алдагджээ. 39.910 тоннын даацтай "Crimson Polaris" хөлөг онгоцонд 21 хүн зорчиж явсан бөгөөд Тайландаас Хачинохэ боомт руу модны чипс тээвэрлэж явсан аж.

Хөлгийн багийн гишүүд бүгд гэмтэл аваагүй ч далайд газрын тос 5,1 км урт, 1 км орчим өргөнтэй тархсан байна. Улмаар аврах багийнхан шуурхай ажиллаж газрын тосны алдагдлыг богино хугацаанд хяналтад авч чаджээ. Одоо хөлгийг далайгаас гаргах ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалж: CNN