Б.Болор-Эрдэнэ улсаас мөнгө гаргаж, өөрийнх нь нэр орсон мэдээлэлд МОНИТОРИНГ хийлгэжээ

Б.Болор-Эрдэнэ улсаас мөнгө гаргаж, өөрийнх нь нэр орсон мэдээлэлд МОНИТОРИНГ хийлгэжээ

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга Б.Болор-Эрдэнэ улсын мөнгөөр “өөрийнх нь талаар хэвлэлд гарч буй мэдээлэл”-д мониторинг хийлгэсэн байж болзошгүй баримтыг Нийгмийн толь сонин дэлгэжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тодруулбал, ХХМТГ-аас “Цахим туслагч” ТТБ-тай “И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах зорилготой мэдээллийн сайт, фэйсбүүк,твиттер орчны мониторингийн … ” гэрээг байгуулсан байна. Тус гэрээт ажлын үнийн дүн 5 сая төгрөг ажээ.

Улмаар 300 гаран хэвлэл мэдээллийн сайтад мониторинг хийжээ.Ингээд ажил үйлчилгээ хүлээлцсэн баримт үйлдэж, төлбөрийг нь шилжүүлсэн байна. Харин гэрээт ажлын төлбөр болох 5 сая төгргийг Мэдээллийн технологи Шуудан харилцаа холбооны газраас төлсөн байна.

Харин “И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах зорилготой” гэрээт ажлын тайланд Б.Болор-Эрдэнийн талаар хэвлэлд гарсан мэдээллийг эерэг, сөрөг гэж ангилжээ. Цаашлаад, Монголын сайтуудыг A, B, C гэж ангилжээ. Ангиллаас нь үзвэл өөрийг нь үргэлж магтдаг бол A, цөөн магтсан бол B, харин шүүмжилдэг, эсвэл өөрийнх нь тухай ганцхан удаа мэдээ бичсэн бол C зэрэглэлийн сайт гэсэн талаар эх сурвалж өгүүлжээ.