Хойд Солонгосын зүгээс АНУ, БНСУ хоёрт “дайсагнасан үйлдэл” хийсэн хэмээн анхааруулга өгчээ

Хойд Солонгосын зүгээс АНУ, БНСУ хоёрт “дайсагнасан үйлдэл” хийсэн хэмээн анхааруулга өгчээ

Энэ долоо хоногт АНУ болон БНСУ хоёрыг хамтарсан цэргийн сургуулилт хийсний төлөө буруушааж Хойд Солонгосын зүгээс “Аюулгүй байдлын ноцтой хямрал” өдөөх эрсдэлтэйг анхааруулсан байна.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ, “Манай улс болон БНСУ-ын хооронд хийж буй цэргийн сургуулилт нь “Цэвэр хамгаалалтын” шинж чанартай бөгөөд дайсагнасан зорилгогүй” болохыг онцолсон байна.

Харин энэ талаар Өмнөд Солонгосын удирдагч Ким Жон Уны эгч мягмар гарагт мэдэгдэхдээ, “АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын эсрэг удаа дараа анхааруулж байсанд үл тоомсорлож байгаа нь “Аюулгүй байдлын хувьд илүү ноцтой аюул заналхийлж болзошгүй” гэсэн ба мөн АНУ-аас БНСУ-д байрлуулсан байлдааны хэрэгслийг устгахгүй бол Солонгосын хойгт энх тайван тогтохгүй” гэсэн байна.

Жил бүр тус хоёр улсын батлан хамгаалах яамнаас яамд хоорондын харилцааг сайжруулж, Умардын цөмийн хөтөлбөрийг нураах, устгах зорилгоор хөнгөвчлөх хэлэлцээрийг хийж байсан ч 2019 онд бүтэлгүйтэж байжээ.

Эх сурвалж: CNN