Аялагчдын нисдэг тэрэг нууранд осолдож, таван хүн сураггүй алга болжээ

Аялагчдын нисдэг тэрэг нууранд осолдож, таван хүн сураггүй алга болжээ

ОХУ-ын Камчаткийн хойгийн Курил нуурт 16 хүнтэй аяллын онгоц осолджээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр найман хүн амьд үлдсэн байна. Харин сураггүй алга болсон хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тэдний дунд бага насны хүүхдүүд ч байгаа аж.

Аврах багийнхны мэдээлж буйгаар нисдэг тэрэг нуурын эргээс 100 метрийн гүнд байгаа юм байна.

Бүс нутгийн Онцгой байдлын албанаас “аялагчид Николаевка тосгоноос Курил нуур, Ходутка галт уул руу явж байхдаа осолдсон” талаар мэдээлэв. Москвагаас зүүн тийш 6000 гаруй км -ийн зайд орших Камчаткийн хойг нь жуулчдын түгээмэл очдог газруудын нэг юм.

Эх сурвалж: BBC