Б.Алтанцом ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо

Б.Алтанцом ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо

Өчигдөр /2021-08-11/ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгсөн.

Түүний өргөдлийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.  Улмаар ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомыг томиллоо. Б.Алтанцом нь иргэний нисэхийн салбарт инженерийн албан тушаалаас эхлэн тасралтгүй 37 жил ажилласан юм. Энэ хугацаандаа ИНЕГ-ын дэд даргаар гурван удаа томилогдон ажиллаж байжээ.