Британийн Колумбийн их сургуулийн судлаачид Хойд Америкийн Номхон далайн эрэг дээр махчин ургамлыг олж илрүүлжээ. Энэ нь шинжлэх ухаан талдаа сайн мэдээ мэт боловч шавьжийн хувьд муу мэдээ гэсэн байна.
Тодруулбал, Энэхүү төрөл зүйл нь ургамлын цэцэглэдэг ишнийхээ дээр наалдамтгай үстэй бөгөөд түүгээрээ шавьжийг барьдаг аж. Мөн ихэнхдээ махан идэшт ургамал нь намаг ихтэй тэжээллэг чанар муутай газруудаас олддог боловч энэхүү ургамал нь гэрэлтэй газар түлхүү ургаж байсан байна. Судлаачид тус ургамлыг нээн илрүүлэхдээ жимсний ялааг ашигласан ба энэхүү махчин ургамлын хувьд нэг өвөрмөц онцлог нь цэцгийн тоос хүртэж буй үед ойролцоо явж байгаа шавжийг барьж өөртөө татдаг явдал гэжээ. Гэхдээ мөн тус ургамал нь ан хийхдээ хэмжээ нь чухал болохыг олж тогтоосон байна. Учир нь ургамал нь идэш тэжээлээ тоосонцроор тэнцвэржүүлдэг ба энэ нь түүний наалдамхай үс нь тийм ч чанартай сайн наалдамхай биш гэдгийг харуулж байгаа бөгөөд тиймд зөвхөн жижиг шавьжийг л агнадаг гэжээ.
Эх сурвалж: CNN