Олимпоос эх орондоо буцаж ирсэн Австралийн тамирчдыг 28 хоног тусгаарлахаар болжээ

Олимпоос эх орондоо буцаж ирсэн Австралийн тамирчдыг 28 хоног тусгаарлахаар болжээ

Австралийн эрх баригчид хилийн чанадаас ирж буй иргэдийн тусгаарлалтын хоногийг 28 болгож сунгасан юм. Үүнийг Токио 2020 наадамд оролцож, эх орондоо ирсэн тус улсын тамирчид эсэргүүцэж байна.  

Тамирчид “Бусад орон тамирчдаа эргэн ирсний баярыг тэмдэглэж байхад манай улс өөрсдийнхөө тамирчдад харгис, хайхрамжгүй хандаж байна. Бид Олимпын наадамд эх орноо төлөөлөн бахархалтайгаар оролцсоныхоо төлөө шийтгүүлж байна” гэжээ.

Австралийн олимпын багийн 16 тамирчин Шинэ Өмнөд Уэльсийн нийслэл Сидней хотод аль хэдийн тусгаарлалтад ороод байгаа юм. Харин Засгийн газраас “тус бүс нутагт Дельта хувилбарын тархалт их байгаа учраас өөр аргагүй” гэжээ.

Эх сурвалж: BBC