Инстаграм шинээр дагасан хүмүүсийн сөрөг зурвасыг харагдуулахгүй байх тохиргоотой болжээ

Инстаграм шинээр дагасан хүмүүсийн сөрөг зурвасыг харагдуулахгүй байх тохиргоотой болжээ

Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, гэнэтийн дайралтаас хамгаалахын тулд Инстаграм зарим хязгаарлалтуудыг хийхээр болжээ.

Үл таних этгээд буюу таныг огт дагадаггүй хүмүүс, эсвэл шинээр дагаж эхэлж буй хүнээс ирсэн сөрөг агуулгатай сэтгэгдэл, зурвасыг хэрэглэгчдэд харагдуулахгүй байхаар тохируулахаар болжээ. Тус технологи нь хэн нэгэн рүү хэд хэдээрээ зэрэг зурвас бичих үед идэвхижихээр бүтээгджээ. Ингэхдээ сөрөг агуулгуудыг нуух юм байна.

Мөн инстаграмын шинэ зохицуулалт нь сайн таньдаг хүнээс ирүүлсэн сэтгэгдэл, зурвасыг арилгахгүй ба энэ нь шинэхэн дагагч нарт л хамаатай ойлголт хэмээлээ.Үүнээс гадна инстаграм хориглосон үгийн сан, хаштаг, дүрсэн тэмдэгтүүдийг дахин өргөтгөсөн байна. Энэ систем нь дайрч доромжилсон утга агуулга бүхий зурвасаас сэргийлэхийн туол эдгээр хориглосон үгийг автоматаар шүүж далдлах үүрэгтэй юм.

                                                               Эх сурвалж: BBC