ОХУ ирэх сарын дунд үед 12-16 насны хүүхдүүдэд зориулсан коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэж, аравдугаар сараас уг насны бүлгийн дархлаажуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар вакцин бүтээгч “Гамалея” хүрээлэнгийн тэргүүн Александр Гинцбург “Известия" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Одоогоор өсвөр насныханд зориулсан вакцины судалгаа шинжилгээний мэдээлэл албан ёсоор гараагүй байна. “Гамалея” хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Спутник V” вакциныг өнөөдрийн байдлаар 69 улс албан ёсоор бүртгэжээ.
Эх сурвалж: Вести