Токио 2020 олимпын наадмын 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд алтан медалийн эзнээр Ямайкын тамирчин Хансл Парчмент тодорсон юм.
Тэрээр хэд хоногийн өмнө өөрийн цахим хуудсандаа алтан медаль зүүсэн түүхээ хуваалцжээ. Тэмцээн болох өдөр цэнгэлдэх хүрээлэн рүү явахдаа буруу автобусанд сууж хоцрох шахжээ. Ингээд түүнд нэгэн сайн дурын ажилтан туслаж, хувиасаа таксины мөнгө өгсөн байна.
#TokyoGoldRush: It was only destiny. After taking the wrong bus ahead of his semifinal, Hansle Parchment ran into a kind Olympic volunteer who set him on the right way. He's gone back to find her and share the Jamaican gratitude.
— Jamaica Gleaner (@JamaicaGleaner) August 7, 2021
Full video: https://t.co/9FCSF992gk pic.twitter.com/19LoxYIXHo
Олимпын аварга Парчмент Тиана хэмээх сайн дурын ажилтан эмэгтэйн ачаар тэмцээндээ түрүүлсэн хэмээн дурслаа. Иймээс тамирчин энэ түүхээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цахим хуудсандаа хуваалцаж, сайхан сэтгэлт эмэгтэйд талархсанаа илэрхийлсэн байна.
Мөн тэрээр Тианаг олж уулзан алтан медалиа үзүүлж, Ямайкын багийн өмсгөлийг бэлэглэж, зээлсэн таксины мөнгөө буцааж өгчээ.
Ямайка улсын аялал жуулчлалын яам Тиана бүсгүйд өөрийн улс оронд аялаж, амрах урилгыг өгсөн байна. Энэ үеэр тус улсын аялал жуулчлалын сайд “Дэлхийн хаана амьдардагаас нь үл хамааран эх орон нэгтэнд маань тусалсан түүнд бид хариу хүндлэл үзүүлэхийг хүсэж байна” хэмээн дурджээ.
Эх сурвалж: The Guardian