Токио 2020 зуны олимпын наадамд Өмнөд Солонгосын эмэгтэй гар бөмбөгийн шигшээ баг Япон, Турк гэх мэт хүчирхэг багуудыг ялж, медалийн төлөө Сербтэй тунасан ч 3:0-ээр ялагдал хүлээн, дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Гэсэн ч дэлхийн чансааны хүчирхэг багуудыг үнэмлэхүй ялж, олимпод амжилттай оролцсон хэмээн 600 сая вонын мөнгөн шагнал олгохоор болжээ.
Тодруулбал, олимпод амжилттай оролцсон хэмээн БНСУ-ын Гар бөмбөгийн нийгэмлэгээс 200 сая вонн, ивээн тэтгэгч байгууллагууд болон “Шинхан” групээс 200 сая вон, БНСУ-ын Гар бөмбөгийн холбооноос 200 сая воныг тус тус олгохоор болсон аж.
Эх сурвалж: Koreatimes