ОХУ-ын нөлөө бүхий улс төрч баавгайтай андуурч хүний амь хөнөөжээ

ОХУ-ын нөлөө бүхий улс төрч баавгайтай андуурч хүний амь хөнөөжээ

ОХУ-ын саятан, улс төрийн нөлөө бүхий эрхэм Игорь Редкин Камчаткагийн Озерновский гэх тосгонд явж байхдаа баавгайтай андуурч, хүн буудан амийг нь хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр цагдаагийн албан хаагчдад мэдүүлэг өгөхдөө “Хогийн цэг дээр баавгайтай адил чимээ гарсан. Би баавгайг яг ч буудна гэж бодоогүй. Зүгээр айлгах гэсэн юм” гэжээ.

Гэвч түүний тавьсан сум нутгийн иргэнийг оньсон байна. Хохирогч 30 настай залууг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч  хэд хоногийн дараа нас баржээ.

Эрүүгийн хэргийг өнгөрсөн долоо хоногт нээн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад түүнийг хоёр сар гэрийн хорионд байлгах бөгөөд өөрөө хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн байгаагаа хэлжээ.

Игорь Редкин нь Камчаткийн хойг дахь томоохон бизнесүүдийн хамтран эзэмшигч бөгөөд Оросын хамгийн баян төрийн албан тушаалтнуудын нэг гэгддэг.  Мөн тэрбээр Ерөнхийлөгч В.Путины Нэгдсэн Орос намын гишүүн бөгөөд хэрэгт холбогдсоныхоо дараа намаасаа гарчээ.

Эх сурвалж: CNN