ВИДЕО: Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар, улсаас хоёр тэрбум төгрөг зарцуулсан “Андлалын өргөө” балгас мэт болжээ

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар, улсаас хоёр тэрбум төгрөг зарцуулсан “Андлалын өргөө” балгас мэт болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” цогцолбор гэх байгууламж Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаад буй.

Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөдулсын төсвөөс 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг.

Харин өдгөө  “Андлалын өргөө” цогцолборын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, барилга байгууламж нь эвдэрч, сүйдэн “балгас” мэт болжээ. Учир нь тус газарт очсон иргэн тус байгууламж хэрхэн сүйдэж, хог новштоо дарагдсан талаар дараах мэдээллийг оруулсан байна.

Сонирхуулахад, Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй байх бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж байхаар төлөвлөсөн гэдэг. Гэтэл анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэд шүүмжилдэг билээ.