Наймдугаар сарын 24-нд эхлэх Паралимпын наадамд Монголын ЕСӨН тамирчин өрсөлдөнө

Наймдугаар сарын 24-нд эхлэх Паралимпын наадамд Монголын ЕСӨН тамирчин өрсөлдөнө

Токио-2020 XXXII Зуны Паралимп 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл зохион байгуулагдана. Энэ жилийн Паралимпид тамирчид спортын нийт 22 төрөлд, 539 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэмцээн мөн үзэгчгүй болно. Манай улсын хувьд Паралимпийн зургаан төрөлд, есөн тамирчин өрсөлдөх юм.

“Токио 2020” Паралимпын наадамд оролцох Монголын тамирчид:

  • Пара буудлагын төрөлд: З.Ганбаатар
  • Пара байт харвааны төрөлд: Н.Мөнхбаатар
  • Пара Пауэрлифтингийн төрөлд: Э.Содномпилжээ
  • Пара Таэквондогийн төрөлд-Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа
  • Пара Жүдогийн төрөлд: А.Мөнхбат, С.Ядамдорж
  • Пара Хөнгөн Атлетикийн төрөлд: Д.Саруултөгс, П.Энхманлай нарын есөн тамирчин оролцох юм.

 




Өнөөдөр могой өдөр

19 цагийн өмнө