Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал залуучуудын хөгжлийн үндэсний  тавдугаар чуулган болж өнгөрлөө

Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал залуучуудын хөгжлийн үндэсний  тавдугаар чуулган болж өнгөрлөө

Залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны сайн туршлагуудыг түгээн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгэм, сайн дурын байгууллагууд, залуучуудын олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулган 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock event hall-д амжилттай болж өнгөрлөө.

Энэ жилийн чуулган Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 500 гаруй залуучууд оролцов.