Сүхбаатар дүүрэгт орон нутгийн төсвөөр баригдах нэгдсэн эмнэлэг 2023 онд ашиглалтанд орно

Сүхбаатар дүүрэгт орон нутгийн төсвөөр баригдах нэгдсэн эмнэлэг 2023 онд ашиглалтанд орно

Өнөөдөр /2021-08-04/ 11:30 цагт Сүхбаатар дүүрэгт шинэ нэгдсэн эмнэлгийн шав тавих ёслол болно.
 
Тус эмнэлэг нь Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй гэдгээрээ онцлог аж. Шинэ эмнэлэг 220 ортой, таван давхар, давхар бүр нь өргөн талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөсөн байна.  Мөн туслах барилга буюу гадна орчны 500 метр кв газарт ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийджээ. Эмнэлгийн барилгыг хоёр үе шаттай явуулж 2023 ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.