Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1019 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын:
- 220 нь Улаанбаатар хотод
- 799 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 166,210 болж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 2280 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 9694 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 9,516 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,733
- Хүндэвтэр- 2,573
- Хүнд – 832
- Маш хүнд - 155 хүн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 827 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.