Улсын гарьд Ш.Жаргалсайханы барилдах эрхийг нэг жилээр хасчээ.
Тодруулбал, Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайхан энэ жил улсын наадамд зодоглохдоо дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон.
Тухайн үед тэрээр тахимаа өгөхдөө түүний толгой руу дэлссэн нь олныг бухимдуулан, өдгөө ч шүүмжлүүлж байгаа. Тэгвэл Баяр наадмыг зохион байгуулах хорооноос улсын гарьд Ш.Жаргалсайханы барилдах эрхийг нэг жилээр хасахаар шийдвэрлэсэн аж.