Л.Баттөр: Эргэлзэх хэрэггүй. Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа

Л.Баттөр: Эргэлзэх хэрэггүй. Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд хоногт шинээр илрэх халдварын тоо буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг зарим иргэний зүгээс шинжилгээ өгөх иргэдийн тоо буурсан учраас халдварын тоо ч дагаад бага гарч байна гэж харж байгаа юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “Шинжилгээний тоотой холбоотой тохиолдол бага болж байна гэсэн эргэлзээ их байна. Эргэлзэх хэрэггүй. Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа. Шаардлагагүй шинжилгээ эрс буурч байна. Орон нутаг явах, албан байгууллагууд шинжилгээ нэхдэг байсан учраас PCR их байсан үе бий. Гэхдээ тайвшрах болоогүй шүү” гэжээ.