ЭМЯ: Улаанбаатарт 283, орон нутагт 780 хүнээс халдвар илэрч, ГУРВАН иргэн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 283, орон нутагт 780 хүнээс халдвар илэрч, ГУРВАН иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1063 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 283 нь Улаанбаатар хотод
  • 780 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 166,210 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1957 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 9694 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 10,120 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,013
  • Хүндэвтэр- 2,727
  • Хүнд – 791
  • Маш хүнд - 163 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны гурван иргэн нас барсан байна.  Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 903 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.