ЭМЯ: Улаанбаатарт 352, орон нутагт 640 хүнээс халдвар илэрч, таван хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 352, орон нутагт 640 хүнээс халдвар илэрч, таван хүн эндлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 922 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 352 нь Улаанбаатар хотод
  • 640 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 165,147 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 2058 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 9853 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 10,591 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,271
  • Хүндэвтэр- 2,511
  • Хүнд – 894
  • Маш хүнд - 177 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны таван хүн нас барсан байна.  Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 900 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө