Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианы зардлаа хувиасаа гаргасан бол мөнгөө буцаан авна

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианы зардлаа хувиасаа гаргасан бол мөнгөө буцаан авна

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианы зардлыг хувиасаа гаргасан бол буцаан авах боломжтой болжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй  эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэд бичигдсэн эм, тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломж бүрдсэн байна.

Хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах боломж бүрдэх юм байна.

ЭМД-ын ерөнхий газартай гэрээтэй хувийн эмнэлгүүдтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.