ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 510, орон нутагт 776 тохиолдол шинээр бүртгэгдэж, ЗУРГААН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 510, орон нутагт 776 тохиолдол шинээр бүртгэгдэж, ЗУРГААН хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд  коронавируст халдварын 1,286 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан 1286 тохиолдол нь:

  • Улаанбаатарт- 510
  • Орон нутагт- 776 бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 10,047 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрээр өвдсөн 10,698 хүн гэрийн тусгаарлалтад байна.

Сүүлийн хугацаанд 2,041 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Харин халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-ээс дээш насны зургаан иргэн нас барсан байна. Ингэснээр манай улсад халдвараас шалтгаалсан нас баралт 815 боллоо. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө