Л.Баттөр: 12-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол буурч байгаа нь вакцинжуулалттай холбоотой

Л.Баттөр: 12-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол буурч байгаа нь вакцинжуулалттай холбоотой

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хүн амын вакцинжуулалттай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “12-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол буурсан. Энэ нь цэвэр вакцинжуулалтын нөлөө гэж бид үзэж байна. Уг бүлгийн насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 гаруй хувьтай байна. Нийт хүн амын вакцинжуулалт мөн 60 хувьд хүрсэн.

Жирэмсэн эхчүүдийн халдвар авах тохиолдол сүүлийн долоон хоногуудад буурсан байна. Үүнийг шууд вакцинжуулалттай холбож тайлбарлах боломжгүй. Учир нь одоогийн байдлаар ойролцоогоор 4 мянга гаруй жирэмсэн эчхүүд л вакцинд хамрагдсан байна. Жирэмсэн эхчүүд вакцинжуулалтад харьцангуй муу харагдаж байна гэж үзэж байгаа. Харин 12-17 насны хүүхдүүд маш идэвхтэй хамрагдаж байна.

Нас баралтын дундаж хөдөлгөөн буурч байгаа ч орон нутагт нас барах тохиолдол гарч байна. Хэрэв тохиолдлын тоо цаашид орон нутагт буурахгүй бол дагаад эмнэлгийн тусламж үзүүлэх, түүний хүртээмжтэй холбоотой нас баралт буухгүй зүй тогтол харагдаж байна" гэв.