ЭМЯ: Улаанбаатарт 398, орон нутагт 896 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Улаанбаатарт 398, орон нутагт 896 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг долоон хоног бүрийн баасан гарагт нэгтгэн, танилцуулж байгаа билээ. 

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр сүүлийн 24 цагт батлагдсан халдварын мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 398, орон нутагт 896 тохиолдол бүртгэгдлээ.

Орон нутагт халдвар нэмэгдэж байна. Анхаарал татах хэд хэдэн аймаг бий. Ялангуяа Баян-Өлгий аймагт сүүлийн үед халдварын тоо нэмэгдэж байна. Мөн Дархан-Уул, Увс, Булган, Сэлэнгэ аймгуудад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Халдварын тоо нэмэгдэж буйд олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх. Тухайлбал, аялал жуулчлалын бүс гэдэг утгаар Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн байх магадлалтай" гэв. 

ҮЗЭХ: