ЭМЯ: Улаанбаатарт 496, орон нутагт 734 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 496, орон нутагт 734 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 7,000 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1,231 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан 1231 тохиолдлын

  • 496 нь Улаанбаатар хотод,
  • 734 нь орон нутагт,
  • 1 нь долдугаар сарын 22-нд Улаанбаатар-Истанбул чиглэлийн онгоцоор ирсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 161,575 болж байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 10,379 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хөнгөн хэлбэрээр өвдсөн 10,798 хүн гэрийн тусгаарлалтад байна.

Сүүлийн хугацаанд 2,157 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 насны зургаан иргэнд эндсэн байна. Ингэснээр манай улсад халдвараас шалтгаалсан нас баралт 802 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.