ЭМЯ: Улаанбаатарт 511, орон нутагт 732 хүнээс халдвар илэрч, долоон хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 511, орон нутагт 732 хүнээс халдвар илэрч, долоон хүн эндлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,243 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 511 нь Улаанбаатар хотод
  • 732 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 160,344 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 2,100 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 10,477 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 10,835 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,552
  • Хүндэвтэр- 2,803
  • Хүнд – 944
  • Маш хүнд - 178 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны долоон хүн нас барсан байна.  Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 796 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.