ЭМЯ: Улаанбаатарт 357, орон нутагт 758 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 357, орон нутагт 758 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 7408 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1115 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 159,106 болж байна. Шинээр батлагдсан халдварын:

  • 357 нь Улаанбааатар хотод,
  • 758 нь орон нутагт байна.

Сүүлийн 24 цагт 2,233 иргэн эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас эдгэрч гарчээ.  Одоогийн байдлаар улсын хэмжээнд 10,556 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,129 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,638
  • Хүндэвтэр- 2,787
  • Хүнд – 949
  • Маш хүнд - 182 хүн байна.

Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Ингэснээр халдвраас шалтгаалсан нас баралт 789 болж байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.