ВИДЕО: Ц.Цогтбаатар Японы Оно Шохэйд ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо

ВИДЕО: Ц.Цогтбаатар Японы Оно Шохэйд ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо

Токио 2020 олимпын наадамд эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдөж буй Азийн аварга Ц.Цогтбаатар 2016 оны Риогийн олимп болон ДАШТ-ний гурван удаагийн аварга Японы Оно Шохэйтай барилдаж, базари үнэлгээгээр ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрбээр хүрлийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдахаар болж байна. 

Түүний өрсөлдөгч Оно Шохэй долоон жилийн турш ялагдал хүлээлгүй, оролцсон тэмцээн бүртээ нийт 62 удаа түрүүлсэн хүчтэй тамирчин юм. Хоёр тамирчин олон улсын тавцанд анх удаа таарлаа.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө