ИРГЭН: Нэгдүгээр эмнэлэгт MRI шинжилгээ өгөхөөр цаг авч, ээлжээ хүлээн сарын дараа иртэл аппарат нь эвдэрчихсэн байна

ИРГЭН: Нэгдүгээр эмнэлэгт MRI шинжилгээ өгөхөөр цаг авч, ээлжээ хүлээн сарын дараа иртэл аппарат нь эвдэрчихсэн байна

Улсын нэгдүгээр эмнэлгийн толгойн MRI эвдэрч хэзээ засагдах нь тодорхойгүй байна. Энэ талаар иргэн бидэнд холбогдож мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр бидэнд хэлэхдээ “Миний толгой ойрын өдрүүдэд байнга өвдөөд байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сарын 21-ний өдөр нэгдүгээр эмнэлэгийн мэдрэлийн эмчид үзүүлтэл MRI тэргүүтэй хэд хэдэн шинжилгээ өгөхийн зөвлөсөн. Эмчийн зөвлөсний дагуу тус эмнэлгийн MRI-д цаг авах гэсэн боловч бүр сарын дараа буюу долдугаар сарын 26 өдрийн л цаг байсан. Хувийн эмнэлэгт өгье гэтэл хэтэртий үнэтэй байсан учраас аргагүйн эрхэнд тус эмнэлэгт цаг авч, шинжилгээ өгөхөөр хүлээсэн юм. Ингээд сарын дараа буюу өнөөдөр иртэл үүдний цаг бичдэг ажилтан “MRI аппарат 20 гаруй хоногийн өмнө эвдэрсэн, хэзээ засагдах нь тодорхой байна. Манай эмнэлэгт MRI аппарат ганц л байдаг” гэж хэлсэн. Энэ хугацаанд би цаг зав, эрүүл мэндээрээ хохирлоо. Үнэхээр гомдолтой байна” гэсэн юм.

Толгойн MRI нь тархины зөөлөн эдийг бусад шинжилгээнүүдээс илүү дүрслэх чадвартай байдгаараа тархины хавдар, харвалт болон шигдээс, халдварын шинж тэмдэг илэрсэн болон сэтгэц ой тогтоолтыг хямрал үүссэн үед мөн төрөлхийн тархины эмгэгийг илрүүлэхэд өндөр ач холбогдолтой шинжилгээ юм. Тэгэхээр тус эмнэлэгт MRI цаг авсан иргэд хэзээ шинжилгээ өгөх нь тодорхойгүй нөхцөл байдалд ороод байна.

Хувийн эмнэлгүүдэд уг шинжилгээ 350-500 мянган төгрөгийн өртөгтэй хийгдэж байна.  

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө