3х3 сагсан бөмбөгийн шигшээ тав дахь тоглолтоо Румынтай хийж, 22:14-өөр ялагдлаа

3х3 сагсан бөмбөгийн шигшээ тав дахь тоглолтоо Румынтай хийж, 22:14-өөр ялагдлаа

Монголын 3х3 эмэгртэй сагсны шигшээ баг олимпийн дэвжээн дэх тав дахь тоглолтоо Румыны эсрэг хийж, 22:14-өөр ялагдлаа.

ДАШТ-ий тавдугаар байрын шагналт румынчууд тоглолтыг 3:0, 4:1 гэх мэтээр тэргүүлж эхэлсэн хэдий ч манай охид онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байв. Улмаар тоглолт талдаа орж байх үед тоо 7:9 болон ойртлоо. Гэвч үүнээс хойш Румыний баг таван оноо дараалан авсан нь энэ тоглолтын эргэлтийн цэг боллоо.

Энэ тоглолтод М.Цэрэнлхам зургаан оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Чимэддолгор, Б.Солонго нар гурав, О.Хулан хоёр оноо нэмэрлэсэн юм. Сагсчид дараагийн тоглолтоо 16.30-аас Францын эсрэг хийнэ.