Токио 2020 олимпын наадмын дөрөв дэх өдөр буюу өнөөдөр манай хоёр жудочин өрсөлдөх хуваарьтай байсан. Дөнгөж сая Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт Д.Сумъяа барилдаж, эхний тойрогт Словенийн бөх Кая Кайзерт вазари үнэлгээгээр ялагдлаа.
Тун удахгүй Эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар барилдах болно.