Токио 2020 олимпын наадам энэ сарын 23-нд /2021-07-23/ эхэлсэн. Дархан уул аймгийн Дархан сумын иргэн Д.Атарболд Токио 2020 дурсгалын самбарыг өөрийн санаачилгаар босгожээ.
Тэрээр Дархан хотын 60 жилийн ой болон Токио-2020 олимпод оролцож буй баг, тамирчид даа амжилт хүсэж, Дархан сумын 5 дугаар багт доорх дурсгалын самбарыг бүтээн байршуулсан байна.