Өнөөдөр Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар барилдана

Өнөөдөр Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар барилдана

Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын хоёр жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Хөдөлмөрийн баатар, Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа нар зодоглох юм. Токиогийн дэвжээнээс Монголын багийн эхний медалийг ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүртсэн билээ.