ТОКИО 2020: Л.Сосорбарам тэмцээнээ дуусгаж, Ё.Басхүү шөвгийн наймд шалгарав

ТОКИО 2020: Л.Сосорбарам тэмцээнээ дуусгаж, Ё.Басхүү шөвгийн наймд шалгарав

Залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам эхний тойрогт Узбекистаны жүдоч Дияро Килдияроватай барилдан, ялж, шөвгийн 16-д шалгарсан. Дараагийн тойрогт энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Узбекистаны Диёра Килдиёроватай таарсан ч барилдаан дуусахад 32 секундын өмнө хариу мэхэнд орон, вазари үнэлгээгээр ялагдлаа.

Харин Токиогийн дэвжээнд Монголоос эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү Беларусийн Д.Минкоутай барилдаж, өрсөлдөгчөө гурван торгуулиар ялж, шөвгийн наймд шалгарлаа.